АНУ Монгол Улсыг визийн барьцаанд хамруулсныг дахин нягталж үзнэ

АНУ Монгол Улсыг визийн барьцаанд хамруулсныг дахин нягталж үзнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр /2026.04.14/ АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.

Мөн Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцаж, уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.