МУГТ Э.Цэндбаатарын ээлжит өрсөлдөгч хэн бэ?

МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн карьертаа 13 тулаан хийж бүгдэд өрсөлдөгчөө ялаад байгаа билээ. 

254b199eef76436d92d6d9330869f204

Тэгвэл түүний 14 дэх тулаан ердөө долоо хоногийн дараа /11 сарын 7/ болох гэж байна. Энэ удаа түүний өрсөлдөгч нь Мексикийн Брандон Лион Бенитез байна. Мексик тулаанчийн хувьд өмнө нь 25 тулаанд орж 21 ялж, дөрөв ялагдсан бол есөн өрсөлдөгчөө дутуу гаргаж байсан шаггүй сайн тулаанч юм. Насны хувьд Цэндээгээс хоёр насаар дүү бөгөөд энэ жил 27 настай тулаанчийн хувьд хамгийн сүүлийн тулаанаа энэ оны дөрөвдүгээр сард хийн ялагдал хүлээсэн байна. 

АНУ-ын Флорида мужийн Лейкланд хотноо зохион байгуулагдах МУГТ Э.Цэндбаатарын тулаанд амжилтын дээдийг хүсье. 

 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ттт 13 өдөр өмнө
сүүлийн түлаандаа ялагдсан бол иргэн ирэлтээ хийх гээд эрчимтэй зүтгэх байхдаа цэндээг барахгүй бол кариаран дуусах болхоор
Delgertsogt 13 өдөр өмнө
Manai tsendeeg ylax.xvn baixgvi ee iim xudulmurch daichin jinxen mongol erchvvd olon baigaasai ene dvvgees olon zaluus surgamj awaasai ylxana totorxoi aguu amjilt