СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-10

Үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэлсэн.

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол . Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр ”Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтдээ 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 87.3 хувьтай байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах байна. . Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна гэсэн үг юм. Эрдэнэт, Дархан, Чойбалсан дахь үйлдвэрүүд нь орон нутагтаа савлагаагаа хийж нийслэлийн хэрэглэгчдэд түгээнэ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.