“Айчи–Нагояа 2026” уралдаанд Монгол багийн анхны медалийг хүртсэн С.Жамбалжамц бөөн гараат уралдаанд дөрөвдүгээр байр эзэллээ
“Айчи Нагояа 2026” Азийн зуны ХХ наадам Япон Улсад үргэлжилж байна. Тус наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 300 гаруй тамирчид оролцож байна.
Дугуйн спортын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ, "Алдар" спорт хорооны тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан билээ.
Тэрбээр амжилтын буухиагаа үргэлжлүүлж, тус наадмын бөөн гараат уралдаанд нийт долоон уулын өгсүүр бүхий 157.6 км замыг дөрвөн цаг 54 минутад туулж дөрөвдүгээр байр эзэллээ. Тэрээр Азийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа учраас гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гараагаа эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.