Нийслэлийн төсвийг хуульд заасан хугацаанд нь багтааж баталлаа

Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батлах ёстой. Тус хуулийн хүрээнд өчигдөр НИТХ нээлттэй хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийг баталсан юм.

Нийслэлийн 2025 оны төсөв үндсэн бодлого, чиглэлийн хувьд Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх, өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан боловсруулагджээ.

Харин өчигдрийн НИТХ-ын хуралдаанаар хэрэв төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой гэдгийг төлөөлөгчид хэлэлцсэн. Учир юун гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Үүнээс шалтгаалж УИХ улсын төсвийг баталсны дараа нийслэлийн төсвийг батлах уу гэсэн асуудал хэлэлцэгдэж, НИТХ-ын төсөв хэлэлцүүлэх хуралдаан хойшлоод байсан юм. Тэгвэл НИТХ-аар 2025 оны төсвийг өнгөрсөн 7 хоногоос эхлэн хэлэлцсэний эцэст өчигдөр хуулийн хугацаанд нь буюу хуулийг зөрчихгүйгээр арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлаад байна.

5500a8b1 8d5f 4b4a 8383 341c652851dc

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.