- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж батлахдаа 27.3 зүйлд "Сонгуулиар нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" хэмээн заасан байдаг. Тодруулж хэлбэл, "УИХ-ын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 07 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно" гэжээ.
Энэ дагуу татвар төлөгчдийн мөнгөнөөс парламентад суудал бүхий МАН-д 2,8 тэрбум, АН-д 2,1 тэрбум, ХҮН намд 993 сая, Үндэсний эвсэлд 446 сая, ИЗНН-д 455 сая төгрөг олгоно. Суудал аваагүй ч хуулийн босго давсан ШИНЭ нэгдсэн эвсэлд 312 сая, Үнэн ба зөв намд 250 төгрөг буюу нийт 7,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм байна.
Нэг зүйлийг хэлэхэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч буй санхүүжилт, бусад дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудал авсан нам, эвсэлд олгож байх нь зүйд нийцэх мэт. Сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсных нь төлөө парламентад ганц ч суудалгүй, хууль хэлэлцэх, бодлого боловсруулахгүй, сонгуулийн жилээс бусад үед дарга, туг, нэр, тамганаас өөр зүйлгүй нам, эвслүүдэд мөнгө өгч, дэмжлэг үзүүлээд байх нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.