БЗД: Дарь-Эх, Монгол шилтгээн орчимд баавгай үзэгдсэн мэдээлэл бүртгэгдлээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Гачууртын "Монгол шилтгээн", 11 дүгээр хороо, Баянзүрх хайрхан, Дэндийн ам, Өлийн давааны урд хэсэг дэх минж үржүүлгийн орчим, Дарь-Эх, Жамсран уулын орчимд баавгай үзэгдсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Иймд дээрх чиглэлд зорчих, ууланд гарахдаа сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, хоол өгөх гэж оролдох, үргээх зэрэг үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.