"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн залуучууд театрт болж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, иргэдэд хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Өдөрлөг Залуучууд театрт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.