СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-01

🔴LIVE: БЗД-ийн АН-ын дарга өөр намын дарга болсон шийдвэрийг гишүүд нь цочирдон хүлээн авчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл хийж байна. АН-аас НИТХ-д сонгогдсон төлөөлөгч бөгөөд тус дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа нь нэг л өдөр Монголын Либерал ардчилсан намын дарга болсонд жирийн гишүүд, журмын нөхөд нь цочирдон хүлээн авсан гэв. 

БЗД-ийн АН: 

-Эвдэрсэн нам маань арай хийн эвлэж, 2024 оны сонгуульд хэрхэн орох стратегиа боловсруулан ажиллаж байтал Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг Монголын либерал ардчилсан намын даргаар бүртгэсэн УДШ-ийн 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гарсанд тус дүүргийн намын хорооны гишүүд, дэмжигчид, журмын нөхөд нь цочирдон хүлээн авсаан. Улс төрийн намыг хэрэг нь гарахаар ашиглачихаад, хэрэггүй болохоор нь хаячихдаг байж болохгүй. 

Иймд намын хорооны эгэл жирийн гишүүд худал хуурмаг мэдээлэлд авталгүй нэгдэн нийлэх шаардлагатай байна. Намыг наймааны хэрэгсэл, даргад үйлчилдэг байгууллага болгож болохгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.