Улсын аварга Н.Батсуурь "Pepsi Алтан цом"-ын шагналаа нэхэв
Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн бөхчүүдийг хамруулсан үндэсний спортын топ контент болох, цоо шинэ өнгө төрхтэй, тогтмол зохион байгуулагддаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй спортын төрөл болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэх зорилттой "Pepsi Алтан цом"-ын ээлжит барилдаан өнгөрсөн сард зохион байгуулагдаж дууссан. Зохион байгуулагчдын зүгээс бай шагналаа өгөхгүй байгаа тул Монгол Улсын аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаар дамжуулан шаардлага хүргүүлжээ.
Тэрбээр, "Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор "Premier sport суваг", "Үндэсний алтан цом", "Монголын Үндэсний бөхийн холбоо" зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан ПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААН 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон.
Энэ барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй. Бөхчүүд өөрсдийг эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн, барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.