СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг нэмж шалгаж дууслаа

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
9 сарын өмнө

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үл ялих шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Засаг дарга Ч.Чимэд тэргүүтний хэрэгт хийлгэхээр заасан нэмэлт ажиллагаануудыг шалгаж дуусжээ. Уг нь тэдний хэргийг 2021 оноос хойш мөрдсөн юм.

Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл ч тогтоогдсон аж. Тухайлбал, Улаангом сум хариуцсан газрын даамал Б.Ариунзаяа, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэтэй хамтарч иргэн Э.Батболдын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрын зориулалтыг өөрчлөн 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй байхад нэмж 2100 ам метрийг олгон албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж буй.

Ер нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудынхаа хэргийг шийдвэрлэхгүй, элдэв шалтаг гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээдгийн нэг илрэл нь Засаг даргатай нь холбоотой эл хэрэг гэхэд хилсдэхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.