Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа

Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.12-2026.10.18) нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс зургаан иргэнийг гаргажээ. 
 
Нийт дуудлагын 85 нь обьектын гал түймэр, гурав нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.