Маргааш 11:40 цагт Монгол даяар Төрийн дуулал эгшиглэнэ
Улс орон даяар маргааш буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны 11.40 цагт Монгол Улсын Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүлэхээр болжээ. Энэ өдөр Төрийн дууллын өдөр тохиож байгаа аж.
Тодруулбал, морин цаг буюу 11.40 цагаас нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд тус тус Төрийн дууллыг эгшиглүүлэх юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.