Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
Зээлийн батлан даалтын сангийн тав дахь салбар болох баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд З.Мэндсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан болон газрын удирдлагууд, банкуудын захирал төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцов.


Тус салбарыг нээснээр баруун бүсийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.