СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ, БНХАУ-аас газар хөдлөлтийн гамшгийн бүсэд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Өнгөрөгч даваа гарагт Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.05/ 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болоод байна.

Үүссэнтэй нөхцөл байдалтай холбогдуулан .

Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян “Эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа болон хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдээд байна.

Газар хөдлөлт болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 600 орчим удаагийн давтан чичирхийлэл мэдрэгджээ.

Ишикава муж хамгийн их хохирол амсаж, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд 34 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, Ишикава, Тояма, Ниигата мужид 110.000 орчим өрх усгүй хэвээр байна.

Япон улсын Засгийн газраас гамшгийн хариу арга хэмжээнд дөрвөн тэрбум иен буюу 28 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.