СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-30

🔴LIVE: Б.Жавхлан: Боловсролын сайд хүүхдийн мөнгөний асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Сангийн сайд Б.Жавхлангаас 2024 оны төсвийн зарим асуудал, тухайлбал, нэг хүүхдэд ногдох "Үдийн цай"-ны санхүүжилтийг нэмэх боломж байгаа эсэхийг тодрууллаа. Учир нь, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хэрэв эцэг, эх зөвшөөрвөл Хүүхдийн мөнгөнөөс авч "Үдийн цай"-ны санхүүжилтийг нэмж болох юм" гэсэн утгатай зүйл яриа байгаа юм. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газар дээр яригдаагүй зүйлийг ингэж дураараа ярьж болохгүй. Ингэж эргэж буцах байсан бол боловсролын багцыг ярьж байхад энэ талаараа ярих байсан.

-УИХ-ын даргын санаачилгаар НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэж та мэдэгдэж байсан. Энэ байр суурь өөрчлөгдсөн үү? 

-НӨАТ-ыг нэмэгдүүлэх тал дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо энэ асуудал үүссэний дараа ямар татвартай холбоотой ийм зардлууд орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Татвар, эдийн засагтай холбоотой асуудлын нэгийг нь сугалж аваад өөрчилж, шийдэл хайж болохгүй. . Зөвхөн тэнцлийг сайжруулах зорилгоор орлогыг нэмж болно гээд Үндсэн хуульд заасан байгаа. 

-2024 оны төсөв дээр Ерөнхий сайдын сонгогдсон Хэнтий аймгийн төсөв бусдаасаа өндөр байгаад байна. Өнгөрсөн жил бас өндөр байсан? 

-Аймгийн төсвийг хувь улс төрчтэй холбож ойлгох нь өрөөсгөл юм. Тухайлбал, Хэнтий аймаг ерөнхий сайдын нутаг гэдэг ч юм уу ингэж ойлгоод байх шиг байна.

Эдийн засгийн оролцооны голлох үүргийг харах хэрэгтэй. Дорнод аймгийн хилийн том боомт руу хүрэхэд Хэнтий аймгийн нутгаар дамжина. Ульхан боомтын замын арав гаруй хувь нь Дорнод аймгаар бусад нь Хэнтий аймгийн нутгаар, Чойроос Өндөрхаан руу тавьж байгаа зам, Хавиргын боомт руу тавьж байгаа зам гээд энэ гурван замын төсөвт өртөг 500 тэрбум болчихоод байгаа юм. Үүнийг хасаад харвал Хэнтий аймгийн төсөв өөрөөр харагдана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ард
11 сарын өмнө
59.153.115.186

хүүхдийн мөнгөөр ард иргэдээ амь зуулгаж байгаа нь хариуцлагтай явдал уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.