Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын тусгайгийнхан бороохойдож, галуун цуваагаар явуулжээ

Хөх хотын ерөнхий консул асан, тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ нь ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж буй. Түүнийг зодож дарамталсан гэдэг мэдээллийг тодрууллаа. Тус хорих ангид ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны төвийн албан хаагчид /SWAT/ хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаар очсон  ба энэ үеэр SWAT-ынхан хоригдлуудыг дэглэсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Энэ талаар АН-ын гишүүн Д.Ганбаяраас тодруулахад “Зүүн Хараагийн 413 дугаар ангид ШШГЕГ-ын тусгайгийнхан очиж ажилласан юм байна. Тэд зарим хоригдлуудыг дэглэхэд Д.Мөнх-Эрдэнэ хууль зөрчиж байгааг нь сануулсан гэсэн. Тэгэхэд нь түүнийг гэдэг мэдээллийг хорихын дотроос өглөө. Энэ бол болохгүй, хууль зөрчсөн үйлдэл.

Ер нь Д.Мөнх-Эрдэнийн эрхийг хорих байгууллага зөрчиж байгаа. Эргэлт оруулахгүй гэдэг шийдвэрийг ч хорих ангийн дарга нь гаргасан байна. Ял эдлэж буй хүн өөрөө зөвшөөрсөн нөхцөлд эргэлтээр ирсэн хүнийг уулзуулах ёстой.

Ийм асуудал үүсэж байгаа тул өмгөөлөгч нь болон АН-ын гишүүд тус хорих анги руу өнөөдөр явсан. Мөн АН-ын Хүний эрхийн хороо хуралдаж, ХЭҮК-т хандахаар болоод байна” гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.