Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-10 насны хүүхдүүд гар зургийн өдөрлөгт оролцлоо

“Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Цогтцэций сумын хүүхдүүдийн дунд гар зургийн өдөрлөг зохион байгуулав. Тус өдөрлөгт 3-10 насны 250 гаруй хүүхэд оролцлоо.

Багш нар хүүхдүүдэд будаг, зургийн хэрэгслийг нь яаж хэрэглэх, зай талбайг нь яаж ашиглахыг нь заагаад өгвөл зурж чаддаггүй хүүхэд гэж байдаггүй аж. Зураг зурах нь хүүхдийг тогтвортой суух дадалд сургадаг байна. Зураг зурж чаддаг хүүхэд амархан бичиж сурдаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.