СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

Тодруулбал, Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах, хэлбэр өөрчлөх, оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалт хийх, паспортын мэдээллийн өөрчлөлт болон оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байгаа бөгөөд уг цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтой юм.

Мөн оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгахыг сануулж байна.

Түүнчлэн оршин суух үнэмлэхийг хүлээн авахдаа гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авчирах шаардлагатай юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.