Чингис хааны шүтээн хөргийг албан ёсоор нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг Өлгий сумын БНМАУ-ын баатар Мазимын Икейн нэрэмжит төв талбайд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул хүндэтгэн угтлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бөхөн уулын энгэрт байгуулсан Эзэн богд Чингис хааны шүтээн хөргийг албан ёсоор нээж, төв талбайд цугласан иргэдэд хандан үг хэллээ.
Шүтээн хөргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн уулын энгэрт бүтээсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги болон 331 дүгээр салбарын бие бүрэлдэхүүн гүйцэтгэжээ.


Ийнхүү Баян-Өлгий аймгийн төвд Эзэн богд Чингис хааны шүтээн хөргийг байгуулсан нь тус аймгийн иргэд, хүүхэд залуучуудад Монголын түүх, өв соёлоо танин мэдэх, эх түүхээрээ бахархахад ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.