СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Чингис хаан" үзэсгэлэн Францад дэлгэгдэнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Бүгд найрамдах Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Парисын Нантерийн их сургуулийн багш, түүх судлаач, зохиолч Мари Фавруг ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.

Элчин сайд У.Нямхүү, зохиолч Мари Фаврутай Монгол улстай холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ирэх 10 дугаар сард Нант хотноо дэлгэгдэх "Чингис хаан" үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцжээ.

Багш, судлаач, зохиолч Мари Фавру нь Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг бөгөөд 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” /The Horde: How the Mongols changed the World/ хэмээх ном бичсэн нь судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй олон хэвлэлийн газар онцолж байсан бэстселлер болжээ.

"Алтан Орд" номын монгол хэл дээрх хэвлэлт ирэх тавдугаар сард гарна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.