Баян-Өлгий аймагт аялж явсан Австрали эмэгтэйг хүчинджээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хохирогч гадаад улсын иргэн эмэгтэйг явган аялал хийж явахдаа 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бусдын автомашинд дайгдан, айлд хоноглох үед согтуурсан иргэн хүчиндсэн нөхцөл байдлыг материалжуулан шалгаж байна. Гэмт хэрэг үйлдсэн иргэнийг олж тогтоон саатуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.