Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрсийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд жилийн өмнө өгчээ

Улс төр судлаач Н.Дугар өнөөдрийн "Өдрийн сонин"-д нүүрсний хулгай болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын талаар ярьжээ. Ярилцлага дээр байгаа нүүрсний хулгайчдын нэрсийг Ерөнхий сайдад өгсөн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе. 

Улс төр судлаач Н.Дугар: 

-Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байна лээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй байна. Ил гаргаж ирсэн нь хаа байгаа юм гэжээ. 

Улмаар, 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлбэл нар баруунаас гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг гэжээ. 

Учир нь Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүс холбогдсон учир илрэх магадлал тун муу гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.