СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Идэр нарын шүүгчийг албан тушаалаас огцруулсан нь зөв гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Шүүхийн сахилгын хорооноос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарыг зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах, мөн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр болон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулсан шийдвэрийг гаргаж байв. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар дээрх гурван шүүгчид холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ. Хэргийн оролцогчид сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, мөн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй хэмээн үзэж шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.207

Хонгил болсон нэг ч бусан шүүгчээс татгалз ашгүй дээ хичнээн хүн хэлмэгдүүлж гай чирээд бол үйлийн чинь үр ирнэ дээ та нарт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.