29 хоногийн настай сайдын үлдээсэн сургамж

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайд Д.Сарангэрэлийг нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн гэх мэт олон үгээр илэрхийлж болох санааг “улны айл” хэмээн хэлснийх нь төлөө өнөөдөр огцрууллаа. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг хэмээн манай ахмадууд захиж сургадаг.

Түүний тэрхүү хачирхалтай үг, өнөөдөр өөрийгөө өмөөрөн өрвөлзөн хийсэн хэвлэлийн хуралтай нийлээд, өрхийн эдийн засаг хүнд байгаа мянган мянган гэр бүлийн сэтгэлд хүндээр туслаа. Доромжилсон үгнийх нь төлөө Д.Сарангэрэл сайдад хариуцлага тооцох, үгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг улс төрийн нам, иргэд тавьсан нь зүйн хэрэг.

Монгол улсын Засгийн газар өөр рүү нь чиглэсэн галыг хурдан намжаахын тулд түүнийг яаралтай огцрууллаа. . Үүнээс хойш тэрээр Ул сайд/гишүүн хэмээн нэрлэгдэх ба нэр хүнд нь унасан түүнийг Хан-Уулчууд дахин сонгох нь эргэлзээтэй юм.

. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр огцруулах шийдвэр дээр хоёул нэгдсэн нь сайн хэрэг. Улс төрийн хариуцлага тооцож, шударга ёсыг сахиулна гэдэг сайн зүйл.

Япон улсын сайд нар болчимгүй үг, үйлдлийнхээ төлөө огцрох нь хэвийн үзэгдэл байдаг. Монголын улс төрчдийг ийм байгаасай ч гэж хүсдэг. Ерөнхий сайдаар томилогдсон С.Баяр цанын таягаар хүний гуя руу шаасан Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, ажилтнаа шанаадсан Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Бат-Энх нарт хариуцлага тооцон огцруулж байсан. Хариуцлага алдсан ч гүлдийгээд байгаад байдаг жишгийг халсан дээрх хоёр захирамжийг ард иргэд талархан хүлээж авсан ч түүнээс хойш /Д.Сарангэрэлийг эс тооцвол/ улс төрийн хариуцлага тооцсон тохиолдол үгүй юм.

Үлдэх сургамж нь, шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.