Дарханы ДЦС-ын үйл ажиллагааг хэвийн болгохоор шуурхай ажиллаж байна
“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр техникийн гэмтэл гарсны улмаас станцын үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, станцыг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Тус станц 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.