АН: "ОХУ-ын Элчин сайдын яамыг албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна"
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны Фейсбүүк хуудаст өнөөдөр "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" хэмээн хаягласан нийтлэл орсон нь ард иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг анхааралдаа аваад байгаа бөгөөд ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээхээ зарласан юм.
Тэгвэл Ардчилсан намын зүгээс мөн үүнийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, энэхүү нийтлэлийг "маш бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл" гэж буруушаажээ. Мөн уг хэргийг Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал гэж тодорхойлсон байна. Иймээс ОХУ-ын Элчин сайдын яамыг Ардчилсан намын нийт гишүүнээс уучлал гуйж, албан ёсны тайлбар хийхийг шаардсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.