СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-09-30

Зарим төрийн алба хаагч, сайд дарга нарын туслахуудыг цөөлж, төсвөөс 12,1 тэрбумыг хэмнэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулан Сангийн сайд Б.Жавхлан Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5%-тай байхаар төсөөлж, төсвийн алдагдал ДНБ-ний -5,1%-тай тэнцүү буюу 2.4 их наяд байхаар тооцоолжээ. 

Ирэх оны төсвийн орлогыг сүүлийн 10 жилд байгаагаагүйгээр буюу ДНБ-ий 35%-тай тэнцүү байхөөр өөдрөг төсөөөлжээ. Сүүлийн 10 жилд дунджаар ДНБ-ий 28.8%-тай тэнцэх төсвийн орлого төвлөрүүлж байжээ. 

Төсвийн орлого бүрдүүлэлт: 

Төрийн өмчийн компаниудын шинэчлэл,

Гадаад худалдааг хөнгөвчлөх,

Татварын суурийг өргөжүүлэх гурван үндсэн чиглэлээр бүрдүүлнэ. Энэ дундаа татварын орлого төсвийн орлогын 88 хувийг бүрдүүлж байна. Гэхдээ ямар нэгэн төрлийн татвар нэмэхгүй. Харин НӨАТ төлөлтийг нэмэгдүүлэх гэх мэт арга замаар 2,4 их наядаар татварын орлогыг нэмэгдүүлжээ. 

Ирэх оны төсөвт төрийн байгууллагууд ном сонин хэвлэх, гадаад, дотоод томилолт, сургалт семинар, тээвэр шатахуун, уралдаан тэмцээнд мөнгө зарцуулахгүй байхаар тооцоолжээ. 

Мөн 

-Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх
-Тэтгэвэрт гарсан 2 албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авах
-Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр
худалдан авахгүй байх
-Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож зардлыг тэглэх
-Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын 1 өдөрт нь гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлэх
-Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх гэх мэтээс 12,1 тэрбум төгрөг тооцоолол гаргажээ. 

Харин 2022 онд 1330 төсөлд 2,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. Уг хөрөнгө оруулалтын задаргааг бид илүү дэлгэрэнгүйгээр үргэлжлүүлж хүргэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.