СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-04

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-ийн ОБХ-т шаардлагатай машиныг гардууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай машиныг гардууллаа.

Тэрээр,

“Коронавируст цар тахлын үед өвчтөн тээвэрлэхээс эхлээд маш олон асуудалтай тулгарч байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд бид үе шаттайгаар дэмжинэ. Үүний эхлэл болгож Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай машиныг хандивлаж байна. Цар тахлын амаргүй цаг үед өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” гэжээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2020 оны 11-р сарын 25-аас эхлэн “Далайд дусал нэмэр” аяныг санаачилсан байна. Уг аянд өнөөдрийн байдлаар 100 гаруй Аж ахуй нэгжийн 112 гаруй сая төгрөг цугларч, зорилтот бүлгийн 20000 гаруй өрхөд шаардлагатай хүнс, түлшний тусламжийг түгээжээ.

Мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай амны хаалт, хамгаалалтын хувцас, гар ариутгагч зэргийг хандивлажээ.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.