АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 2 долоо хоногийн өмнө

LIVE: Ч.Батнайрамдал: Дархлаагаа сайжруулна гэдэг бол зөв идэж, ууж, унтахыг хэлнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 долоо хоногийн өмнө

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлгийн захирал Ч.Батнайрамдалтай коронавирусийн халдварын үед уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрхэн хийж байгаа талаар ярилцлаа.

Коронавирусийн халдварын үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлэх эмчилгээний түр зааврыг баталсан. АШУҮИС-ийн оюутны дотуур байрандаа хөнгөн болон хүндэвтэр оюутнуудыг хүлээн авч эмчилж байгаа. Өрнийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулж, эмчилгээ үйлчилгээндээ ашиглаж байна. .

IV/16-VI/16 буюу дэгжрэлийн үед амтлаг амтыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Энэ үед биеийн тамир тэнхээ сул байдаг. Тэгэхээр биеийн эсэргүүцэл мууддаг тул дархлаагаа сайжруулахын тулд зөв идэж, уух, амрах хэрэгтэй.

Түүнчлэн гашуун эхүүн зүйлс бага хэрэглэж, шингэц сайтай идээ ундааг хэрэглэх нь чухал. Өрөө тасалгаа бүгчим байж болохгүй. Агаар солилцоог гэр орондоо маш сайн хийх хэрэгтэй. 

  • Дэгжрэлийн үед биеэ сайн угааж, арьсны нүх сүвийг онгойлгож, амраах хэрэгтэй
  • Мана-4 эмийг ширгээж ууж хэрэглэснээр вирусийн гаралтай халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлнэ
  • Виферон мазыг хамартаа түрхэж, жамц давсаар хоолойгоо зайлж, содтой усаар хамраа угааснаар халдвараас сэргийлнэ.

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.