СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-07

Орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “КОВИД19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид холбогдох шаардлагуудад нийцүүлэн орон сууцаа өөрөө сонгож, гэрээ байгуулан орон сууцандаа хамрагдаж байгаа юм.

Цар тахлын хөл хориотой холбогдуулан иргэдийн эдийн засгийн байдал хүндэрч байгаа тул дээрх хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүтэл хойшлуулах шийдвэр гарлаа.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар Тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 10.14 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр, 10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах гэж заасан.
Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2021 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих ба Орон сууц түрээслээд өмчлөх гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй иргэд 2021 оны 03-р сарын 21-ний 00:00 цагийн дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

1. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэлгүй байх.
2. Хүсэлтийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн nosk.ub.gov@gmail.com цахим хаягт илгээх.
3. Өргөдөлд дараах зүйлсийг заавал тусгасан байх.
- Овог, Нэр
- Сонгосон орон сууц, тоот
- Утасны дугаар
- Хамрагдах хугацаа (2021 оны 02-р сарын 01-ээс 2021 оны 07-р сарын 01-ний хооронд байх)
4. Цахим хаягаар өргөдөл ирүүлсэн иргэд 99400714 мессеж илгээж хүсэлтээ баталгаажуулах.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.