Нидерландын Парламент БНХАУ-ыг Уйгурт геноцид үйлдэж байна гэж буруутгав

Нидерланд улсын Парламент БНХАУ-ын Засгийн газрын Шинжаан Уйгурт явуулж буй бодлого нь геноцид буюу аймаглан устгах бодлогын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр нэг долоо хоногийн хугацаанд Хятадыг геноцидын гэмт хэрэг үйлдэж байгааг Парламентаар авч хэлэлцэн зөвшөөрсөн хоёр дахь улс болов.

АНУ Хятадыг аймаглан устгах бодлого хэрэгжүүлж байна гэж үзсэний дараа энэ мягмар гарагт Канадын Парламент мөн ижил санал батлаад байсан юм. Нидерланд нь ийнхүү Хятадыг буруутгасан дэлхийн гуравдахь, Европын анхны улс болж байна.

Хятадын эрх баригчид Шинжааны алслагдсан бүсэд байгуулсан баазуудад нэг сая орчим исламын шашинтай иргэнийг хорьж албадан хөдөлмөр эрхлүүлэх, үр удамгүй болгож хөнгөлөх, эрүүдэн шүүж тамлаж байгаа гэж НҮБ-ын хүний эрхийн шинжээчид, барууны улс төрчид шүүмжлэн буруутгадаг. Харин .

Нидерландын Парламент Хятадын Засгийн газрыг энэ үйлдлээ нэн даруй таслан зогсоож, хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. Гаагь дахь Хятадын элчин сайдын яамнаас Шинжаанд аймаглан устгах үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь ор үндэслэлгүй хуурамч мэдээлэл ба улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжиллээ.

Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок Уйгурын нөхцөл байдал ихээхэн түгшээж байгаа ба НҮБ, олон улсын шүүх одоогоор геноцидын гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гэдгийг зарлан баталгаажуулаагүй гэдгийг санууллаа. Мөн .

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.