LIVE: "Хотынхондоо хониор тусалъя" аяны 2-р шатны судалгааг СХД-т хийж байна
Сонгинохайрхан дүүрэгт Хотынхондоо хониор тусалъя аяны нэгдүгээр шатны үр дүн болон хоёрдугаар шатны бэлтгэл ажилтай АН-ын удирдлагууд танилцаж байна.
СХД-ийн АН-ын намын хорооны дарга Г.Очирбат: СХД-ийн хэмжээнд зорилтот бүлгийн 11000 өрхөд туслана гэж тооцоолж байгаа. Нэгдүгээр шатанд 3000 өрхөд тусалж чадлаа.
АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: "Хотынхондоо хониор тусалъя" аян маш амжилттай хэрэгжиж байна. Цаашид дундаж давхаргынхан, ЖДҮ, бизнес эрхлэгчид илүү тусалж, холбож өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.