TREND LIVE: Д.Нямхүү: Коронавирусууд одоо цугларцан хоорондоо ярьж байгаа
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн яриа өчигдөр аргагүй л трэнд бичлэгийн нэг боллоо. Нэг хэсэг нь түүний энэхүү яриаг "жишээлж, маш зөв ярьсан байна" гэсэн бол нөгөө хэсэг нь "Амраах хэрэгтэй байна даа. Ядаргаанд орчихсон юм биш үү" гэхчлэн санаа зовниж байсан юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-Шоглож хэлэх юм бол бид нарыг шуугилдаад уймарч байхыг хараад тэд нар бас хоорондоо цугларчихсан ярьж байгаа. “Эд нар баларсан. Хоорондоо бүүр хэрэлдэж байна шүү. Бие биеэ хардаад эхэлсэн цаадуул чинь. Одоо ингээд уймраад ирэхэд нь...” гээд бид нар шиг цугларчихсан юм ярьж байгаа. Нээрээ.
Тийм учраас дийлдэхгүй байна. Дэлхий дахиныг айлгаж, донсолгож байна. Тийм учраас бид нар эвтэй найртай бие биеэ дэмжсэн хардаж, сэрдэх хэрэггүй. Хамгийн том ажил ердөө хумьж авах. Үнэнийг хэлүүлж, энэ олон жинхэнэ эздийг хурдан тусгаарлах. Тэд нарыг шинжилж үзээд дахиад ямар аюул байна вэ гээд явна шүү дээ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.