СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-13

33-ын бүлэг дотроо хагаралдсаныг сайд Ц.Нямдоржийн үг нотлов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

ч эцсийн дүндээ уг асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэх болжээ. Харин аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар Засгийн газрыг “өмгөөлж хамгаалаагүй”, зөрүүтэй байр суурь чуулганы танхим дээрээс илэрхийлсэн учраас бүлгийн даргын албан тушаалаас огцруулахаар болжээ.

Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгал дунд болсон бөгөөд Намын даргадаа таалагдаагүй хүмүүсийг хомроглон “өс хонзон” авч эхэлснийг өнөөдөр хийсэн мэдээлийнхээ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “нотолсон”.

Өчигдрийн Удирдах зөвлөлийн хуралдаан дээр тэр бүр дуугараад байдаггүй УИХ-ын дарга М.Энхболд хүртэл ширүүхэн үгсийг намын дарга руугаа чулуудсан аж.

Тэрээр: Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй.

УИХ ДАХЬ МАН БҮЛГИЙН ДАРГА ХАЯНХЯРВАА:

-. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд чиний засгийн сайд нарын хулгай дарагдахгүй. Би ЖДҮ-ийн асуудлыг эцэсийг нь хүртэл тэмцэх болно. 

ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД:

-2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жилд төрд ажиллахдаа хулгай хийгээгүй, төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авсанаас хойш долоо хоног бүрийн пүрэв гарагт над руу довтолсон, . Суудалтайгаа би зууралдахгүй ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Жижиг дундын зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалын асуудлыг ярих хэрэгтэй шүү. Албан тушаалаас нь огцруулах цаг болсон гэсэн байна.

 

Ц.Нямдорж сайдын хэлсэн үгнээс харвал 33-ын бүлэг дотроо зөрчилдөөнтэй байгаа аж. Учир нь Ц.Нямдорж бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг өнгөрсөн намар унагах “операци” явагдаж байх үед У.Хүрэлсүхэд нэгэн биений тал мэт зүтгэж, тухайн үед намын дарга асан М.Энхболдын эсрэг хүчтэй PR ажиллагаа явуулсан нэгэн. Түүнийхээ ч “шагнал”-ыг хүртэж У.Хүрэлсүхийн засгийн газарт ХЗДХ-ийн сайдын албан тушаал авсан. Өөрөөр хэлбэл тэрээр 33-ын бүлгийн гол байр суурийн нэг.

Гэтэл .

Түүгээр ч барахгүй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд 33-ын бүлэг дотор мундахгүй олон бий. Ганц Д.Батзоригоор туг тахиад өнгөрүүлэх бус бусад гишүүд, сайд нарт ч хариуцлага тооц хэмээн нийгэм бухимдаж байгаа энэ үед . Үүнд бухимдсан 33-ын бүлгийн гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн эхлүүлсэн Засгийн газрыг унагах бланк дээр гарын үсгээ зурчихсан ч яахав хэмээн өөр зуураа шивнэлдэж эхэлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.