“UB food festival” хоолны өдөрлөг тав хоногийн турш зохион байгуулагдана

“UB food festival” хоолны өдөрлөг тав хоногийн турш зохион байгуулагдана

“UB food festival” хоолны өдөрлөг маргаашаас эхлэн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 

Тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжим гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Тус өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагт нээлттэй байх аж. 

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөгт хятад, япон, солонгос, тайланд, вьетнам, орос, узбек, монгол үндэстэн гэх мэт 10 гаруй орны хоолоор иргэдэд үйлчилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.