БИЧЛЭГ: Үеэлүүдийн зодооныг цагдаагийнхан шалгаж байна
Сүхбаатар дүүргийн нутаг, "Шангри-Ла" төвийн дэргэдэх "Сошл пэй" паркад өчигдөр болсон "Super concert"-ийн үеэр зодолдсон хоёр залууг цагдаагийнхан салгаж, нэгийнх нь хувцас урагдсан зогсож буй бичлэг цахим орчинд цацагдаад байна.
Тус тоглолтын талбайн VIP хэсгийн ариун цэврийн өрөөний орчимд залуус маргалдан бие биедээ халдсаныг ойр орчимд нь болон хамт явсан залуус салгаж, эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнууд очиж таслан зогсоожээ. Тэнд байсан залуусын мэдээлж буйгаар "Шарк" гэж нэрлэгдэх болсон О.Тэнүүн болон А.Чинзориг нар нударга зөрүүлсэн гэнэ. Онцгой байдлын сайд асан С Отгонбаярын хүү, "Оюуны ундраа"-гийн удирдах албан тушаалтан О.Тэнүүнтэй гар зөрүүлсэн залуу нь түүний үеэл, С.Амгаланбаатарынх нь хүү гэдгийг VIP хэсэгт тоглолт үзсэн цөөнгүй залуу таньж байгаа юм. Тэд хэдхэн хоногийн өмнө Хуульзүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаасаа буусан С.Амарсайханы авга дүү нар гэсэн үг.
Өдгөө энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.