Г.Өсөхбаяр аваргын хүү сумод өнгөлсөөр
Токио хотын "Рёогокү Кокугикан" ордны дэвжээнд үргэлжилж буй мэргэжлийн сумо бөхийн 2026 оны намрын Аки башё талдаа орлоо.

Эхний найман өдрийн дараах байдлаар Аки башёг долоо даваа, нэг унаатайгаар Оносато аварга ганцаараа хошуучилж эхэлсэн бол түүний араас зургаан даваатайгаар Г.Өсөхбаяр аваргын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц нарын найман бөх нэхэж байна.
Аки башёгийн найм дахь өдөр озеки Киришима Б.Лхагвасүрэн (5-3) Маэгашира Чураноумид оши-даши мэхээр өвдөг шороодлоо. Тэрээр таван даваа, гурван унаатайгаар башёгийн эхний хагасыг өндөрлүүлж байгаа бөгөөд цаашид даваагаа ахиулах чухал барилдаанууд хүлээж байна.
Дээд зиндаанд хүч үзэж буй бусад монгол бөхчүүдийн тухайд:
Оошома П.Дэлгэрбаяр 4:4
Асахакүрюү Р.Жамъянтогтох 4:4
Чиёошома Г.Мөнхсайхан 4:4
Тошинофүжи Ө.Дэмиджамц 6:2
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.