Зураб Якобишвили ялагдвал Б.Бямбадорж дагаж барилдана
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-д анх удаа зодоглож буй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж Иракийн Давод Аль Дулаимиг оноогоор цэвэр, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Гринийг 4:2-оор тус тус ялсан юм. Тэгвэл 1/4 шигшээд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын Магомедрасул Газимагомедов хүч үзэж 0:5-аар ялагдав. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Гүржийн Зураб Якобишвилиг ялсан тохиолдолд манай бөхөд маргааш дагах барилдаан гарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.