Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдах нь
“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын дагах барилдаан боллоо. 92 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Л.Төртогтох БНСУ-ын Ли Жон Куг 4:0-ээр ялж, Японы Ацүши Мацүмототой хүрэл медалийн төлөө монголын цагаар шөнийн 01:00 цагт барилдах нь. Харин 65 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаад БНСУ-ын Ли Сён Чулд 4:6-гаар ялагдсанаар тэмцээнээ дуусгав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.