LIVE: Д.Эрдэнэбат: Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт сөрөг хүчингүй батлагдах магадлалтай байна

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн талаар зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө

Д.Эрдэнэбат:

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар,
Хоёрдугаарт, Олон улсын парламeнтийн холбооны Хүний эрхийн зөвлөл манай улсад ажилласантай холбогдуулан С.Зориг, Г.Батхүү агсан нарын талаар хүсэлт өгсөн. 

1-рт, Ард нийтийн санал асуулга авах,
2-рт, Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын унасан нэр хүндийг сэргээх,
3-рт, Үндсэн хуулийг өөрчлөх төслийг ажлын хэсэгт АН-ын төлөөллөөс оролцуулах,

Энэ гурван шаардлага гурвуулаа хүчинтэй. Гэхдээ Үндсэн хуулийн ард нийтээр хэлэлцүүлээд зогсохгүй батлуулах ёстой гэдгийг бид анхааруулж байна. Мөн энэ. Ардчилсан үнэт зарчмуудыг үгүй хийх вий гэж болгоомжилж, анхааруулж байна.

С.Зориг агсны хэргийг улс төрийн зорилгоор ашиглаж байж замхруулах вий гэж хардаж, болгоомжилж байна. 2020 оны сонгуулийн шоу болоод өнгөрөх вий гэж санаа зовж байгаагаа бид илэрхийлэх ёстой.

Тиймээс бид эдгээр хэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахыг ОУПХ-оос хүссэн" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.