- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг жинд аваргууд тодорлоо. Монголоос О.Ууганбаатар, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар татамид гарсан юм.
-63 кг: Франц од Кларисс Агбененьюү дэлхийн гурван удаагийн аварга болов
Олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөтэй Францын Кларисс Агбененьюү энэ жинд түрүүлэх бөхчүүдийн тоонд толгой цохиж явлаа. Дэлхийн дэвжээнд анхны түрүүгээ 2014 онд хүртэж, өнгөрсөн жил хос алттай болсон франц бүсгүй энэ удаад таван удаа барилдаж, бүгдийг нь иппоноор цэвэр яллаа. Үүний дотор монгол бүсгүй Б.Ганхайчийг илүүрхсэн.
Түүнтэй аваргын төлөө Японы Микү Таширо удтал ноцолдсон. Хэдийгээр хоорондын харьцаагаар илт дутуу боловч (1:6) үндсэн цагт тэсч, нэмэлт цагт барилдааныг шийдвэрлэсэн.
Хагас шигшээд К.Агбегненьюү аварга Германы Мартина Трайдосыг хоёр дараалан вазари авч, цэвэр ялсан юм.
Харин нөгөө талд М.Таширо олимпийн аварга, дэлхийн аварга Словенийн Тина Трстеньякийг буулган авч, финалд шалгарсан юм.
Энэ жинд хүрэл медалийг Т.Трстеньяк, Пан Америкийн наадмын аварга Кубын Мейлин Дель Торо Карбахалыг иппоноор цэвэр ялж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ.
Нөгөө хүрэл медалийн төлөө Германы Мартина Трайдос, Нидерландын Жуль Франссений хооронд болж, Ж.Франссен 2015 онд гаргасан алдаагаа давталгүй, анх удаа хүрэл медаль зүүсэн юм.
Шигшээ
Кларисс Агбегненьюү (Франц) vs Микү Таширо (Япон)
Хүрэл медалийн барилдаан
Тина Трстеньяк (Словени) vs Мейлин Дель Торо Карбахаль (Куба)
Жуль Франссен (Нидерланд) vs Мартина Трайдос (Герман)
Хагас шигшээ
Кларисс Агбегненьюү (Франц) vs Мартина Трайдос (Герман)
Микү Таширо (Япон) vs Тина Трстеньяк (Словени)
Үр дүн:
1. Кларисс Агбегненьюү (Франц)
2. Микү Таширо (Япон)
3. Тина Трстеньяк (Словени)
3. Жуль Франссен (Нидерланд)
5. Мейлин Дель Торо Карбахаль (Куба)
5. Мартина Трайдос (Герман)
7. Катарина Хекер (Австрали)
7. Кетрин Үнтервүрцахер (Австри)
-81 кг: Иранаас олон жилийн дараа аварга төрлөө
Ираны бөх Саэйд Моллаэ дэлхийн чансааг тэргүүлж буй бөх гэдгээ баталж, энэ жингийн шилдэг нь байлаа. Өнгөрсөн жил дэлхийгээс хүрэл медаль авч байсан тэрбээр 2003 оноос хойш анх удаа жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн иран бөх болж буй юм. Өмнө нь Иранаас дэлхийн алттай ганц бөх буюу Арааш Мирасмели (2001, 2003 оны хошой аварга) бичигдэж байсан бол Саэйд Моллаэ хоёр дахь жүдоч боллоо. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-д анх удаа оролцож буй Японы Сотаро Фүживараг ялсан юм.
Өнгөрсөн жил дэлхийд түрүүлж, шуугиан тарьж байсан Германы Александр Вьечерзак дэлхийн хос медальтны эгнээнд багтаж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нэг нутгийн залуу Доминик Рессельтэй медалийн төлөө барилдсан юм.
Туркийн Ведат Албайрак Польшийн Дамиан Шварновишкиг ялснаар дэлхийн медальтан боллоо. Турк эр энэ жил дөрвөн медаль хүртэж, чансаагаа эрс ахиулснаар шилдгүүдийн тоонд орж ирсэн юм.
Шигшээ барилдаан
Саэйд Моллаэ (Иран) v Сотаро Фүживара (Япон)
Хүрэл медалийн барилдаан
Александр Вьечерзак (Герман) v Доминик Рессель (Герман)
Ведат Албайрак (Турк) v Дамиан Шварновишки (Польш)
Хагас шигшээ
Саэйд Моллаэ (Иран) v Ведат Албайрак (Турк)
Сотаро Фүживара (Япон) v Доминик Рессель (Герман)
Үр дүн:
1. Саэйд Моллаэ (Иран)
2. Сотаро Фүживара (Япон)
3. Александр Вьечерзак (Герман)
3. Ведат Албайрак (Турк)
5. Доминик Рессель (Герман)
5. Дамиан Шварновишки (Польш)
7. Маттиас Кассе (Бельги)
7. Хасан Халмурзаев (ОХУ)