СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Буяны санд хоёр тэрбум доллар хандивлалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Амазон цахим худалдааны сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг, Гүйцэтгэх захирал Жеф Безос орон гэргүй хүмүүст тусалж, сургууль байгуулах ажилд зориулан хоёр тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ. 2018 онд дэлхийн хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдээд буй түүний хөрөнгө 164 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ “Day One” буяны санд хөрөнгө оруулна гэжээ. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм сайн үйлсэд хөрөнгө оруулахгүй байна гэсэн шүүмжлэлд удаа дараа өртөөд байсан юм. Түүнчлэн АНУ-ын Сенатын гишүүн Берни Сандерс дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны сүлжээ Амазоны агуулах байруудад ажиллах нөхцөл тааруу гэдгийг ч шүүмжилсэн. Амазон компани зах зээлийн үнэлгээгээгээр Apple-ын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.