Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ.
Хууль зүйн сайд С.Амарсайхан:
-БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндийг нийт хилчиддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасай өргөн дэвшүүлье.
Монгол Улсын дархан хил бол газрын зураг дээрх шугам төдий бус, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын ариун баталгаа билээ. Энэ эрхэм үүргийг өдөр шөнөгүй нэр төртэй биелүүлж буй Та бүхний сахилга бат, сонор сэрэмж, мэргэжлийн ур чадварын үрээр эх орны баруун хязгаар амгалан тайван байна.
Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өнөөдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм.
Төр, засгийн бодлого, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа нь хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх, хилчдийн ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэнэ.
Өнөөдөр дэлхий нийт өндөр технологийн шинэ эринд шилжиж байна. Иймд орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хяналтын системийг хил хамгаалалтад үе шаттай нэвтрүүлж, ухаалаг хил хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Та бүхний бүтээх дараагийн тавин жилийн түүх уламжлал, шинэчлэлийг хослуулсан, технологийн дэвшлийг эзэмшсэн, сахилга хариуцлага, эх оронч үзлээр манлайлсан бахархалт замнал байна гэдэгт итгэлтэй байна.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.