НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг есдүгээр сарын 14-нд товлолоо.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагаас хуралдуулахаар товлосон байна.

Хуралдаанаар;

-Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )

-Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)

-Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай

-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай

-“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )

-Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)

-Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

-Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.