- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Архангай аймгийн Өлзийт сумын нутагт 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 13.23 цагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7033105 утсанд Өлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлэл тухайн өдрийн 13.48 цагт ирсэн байна. Ямаат баг нь Архангай аймгийн төвөөс 120 км-ын зайтай бөгөөд тус аймгийн төвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мөн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгджээ. Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.