Украины Запорожье мужийн сургууль руу агаараас цохилт өгч 33 хүн амиа алджээ
Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье мужийн Комышуваха сууринд хүмүүнлэгийн тусламж тараах цэг, иргэдийн хоргодох байр болгон ашиглаж байсан сургуулийн барилга Оросын агаарын цохилтод өртөж, 33 хүн амиа алдсан тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Тус барилгад иргэд долоо хоног бүр хүмүүнлэгийн тусламж авахаар цуглардаг байжээ. Эхний бөмбөгдөлтийн дараа аврагчид болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байх үед дахин цохилт өгсөн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд аврах албаны хоёр ажилтан, цагдаагийн дөрвөн алба хаагч байгааг Украины онцгой байдлын байгууллага мэдээлжээ.
Мөн олон хүн сураггүй болж, нуранги дор үлдсэн байж болзошгүй тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхийлөгч Зеленский уг халдлагыг энгийн иргэдийн хоргодох байр, хүмүүнлэгийн тусламжийн цэгт чиглэсэн халдлага хэмээн буруутгав. Харин Оросын Батлан хамгаалах яам тухайн бүс нутагт Украины цэргийн нэгжүүдийг онилсон гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.