Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд ялалт байгуулж, Трампын бодлогод сорилт учрууллаа
АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болж, хууль тогтоох байгууллагын хяналтыг эргүүлэн авлаа. Ингэснээр Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд улс төрийн томоохон сорилт тулгарч байна.
Сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигчид Техас, Айова зэрэг өрсөлдөөнт мужуудад амжилт гаргаж, Бүгд найрамдах намын байр суурийг сулруулжээ. Мөн Канзас, Охайо, Өмнөд Каролина, Хойд Каролина, Мичиган мужуудад Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулсан бол Жоржиа мужийн сенатор Жон Оссофф улиран сонгогдсон байна.
Сонгогчдын шийдвэрт эдийн засгийн хүндрэл, инфляц болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл дундуур байгаа иргэдийн байр суурь сонгуулийн үр дүнд нөлөөлжээ.
Ирэх оны нэгдүгээр сараас шинэ Конгресс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр Ардчилсан нам Ерөнхийлөгчийн бодлогод хяналт тавих, засаг захиргааны үйл ажиллагааг шалгах, хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт нөлөөлөх боломжоо нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.