АНУ Иранд цохилт өгөх боломжит хувилбаруудыг боловсруулжээ
АНУ-ын арми Иранд цэргийн цохилт өгөх боломжит хувилбаруудыг боловсруулж, ажиллагааг өнөөдрөөс /2026.11.04/ эхлүүлэх боломжийг судалж байгаа тухай The New York Times сонин мэдээлжээ.
Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп цохилт өгөх эцсийн шийдвэр гаргаагүй байна. АНУ-ын завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээж болзошгүй талаар Вашингтон Ойрх Дорнодын холбоотнууддаа урьдчилан анхааруулсан тухай Associated Press агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Харин бүс нутгийн орнууд Ираны хариу цохилт эрчим хүчний байгууламж болон бусад чухал дэд бүтцэд заналхийлж болзошгүй хэмээн санаа зовниж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 3-нд Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Иранд ойрын хугацаанд цохилт өгөх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэлцээ үргэлжилж байгааг дурдаж, шаардлагатай тохиолдолд цэргийн ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.