Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам ашиглалтад орлоо
Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбосон 514 метр урт авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Тус зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй бөгөөд хоёр талдаа явган хүний зам, нэг талдаа иж бүрэн гэрэлтүүлэгтэй байна. Шинэ авто зам ашиглалтад орсноор тухайн орчмын замын ачаалал буурч, иргэд Сонсголонгийн зам руу илүү шуурхай, аюулгүй зорчих боломж бүрджээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.